Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Өнөрзулын үзүүлбэр дэлхийн шилдэг долоогийн нэгээр шалгарчээ

Б.Өнөрзул нь “Enji’s Sisters” хамтлагтай байсан бөгөөд зургаан жилийн өмнө УДБЭТ-ын тайзнаа зохиогдож асан “The Voice of Jazz” тоглолтыг нээж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Өнөрзулын үзүүлбэр дэлхийн шилдэг долоогийн нэгээр шалгарчээ
Б.Өнөрзулын үзүүлбэр дэлхийн шилдэг долоогийн нэгээр шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Монголдоо жааз хөгжмийг хөгжүүлж яваа залуусын төлөөлөл болох Б.Өнөрзулын “Voice Mongolia” шоунд оролцсон үзүүлбэр дэлхийн шилдэг долоогийн нэг болжээ.

Тэрбээр дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан ч хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзуны багт орсон юм.

Б.Өнөрзул нь “Enji’s Sisters” хамтлагтай байсан бөгөөд зургаан жилийн өмнө УДБЭТ-ын тайзнаа зохиогдож асан “The Voice of Jazz” тоглолтыг нээж байсан билээ.

Түүний хамтлагт Монгол Улсын Консерватори, Гёте институтийн дэргэдэх Гёте хөгжмийн танхимын (GMUB) жазз курсийг дүүргэж, хөгжимтэй амьдралаа холбосон Э.Энхжаргал (Энжи), Ж.Ариунжаргал (Ариу) нар байдаг.

Хуваалцах