Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Б.Ууганбаяр: "Ковид-19"-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсье

Цар тахлын халдвараар өвчлөөд, эдгэрч гарсан хүмүүсээс найз нөхөд нь зайгаа барих, харьцахгүй байх буюу ялгаварлан гадуурхаж байна гэх гомдол их ирж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ууганбаяр: "Ковид-19"-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсье
Б.Ууганбаяр: "Ковид-19"-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсье. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр дараах анхааруулгыг өглөө.

Тэрбээр цар тахлын халдвараар өвчлөөд, эдгэрч гарсан хүмүүсээс найз нөхөд нь зайгаа барих, харьцахгүй байх буюу ялгаварлан гадуурхаж байна гэх гомдол их ирж байгааг онцоллоо.

Улмаар ""Ковид-19"-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс танд халдвар тараахгүй тул ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсье. Энэ өвчин таныг ч бас дайрч болзошгүй тул хэн нэгнийгээ ялгаварлаж болохгүй" гэдгийг санууллаа.

Хуваалцах