Б.Ууганбаяр: Маш хүнд 81 хүн байна
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Мэдээллийн алба

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад, 856 тохиолдол батлагдсан. Үүнийг задалж хэлбэл, Улаанбаатар хотод 744, орон нутагт 112 тохиолдол бүртгэгдсэн"-ийг дуулгалаа. Тодруулбал: • Улаанбаатар – 744• Архангай аймагт – 16• Дорнод аймагт – 3• Булган аймагт- 2• Дархан-Уул аймагт – 24• Дундговь аймагт – 2• Завхан аймагт – 7• Орхон аймагт – 5• Өвөрхангай аймагт – 10• Сэлэнгэ аймагт – 2• Төв аймагт – 31• Увс аймагт – 1• Ховд аймагт – 2• Сүхбаатар аймагт – 7 байна.
Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас 1060 хүн эдгэрч гарсан. Хоёр хүн нас барлаа. Тодруулбал, 61 настай эрэгтэй, 64 настай эмэгтэй нас баржээ. Ингэснээр коронавирусээс шалтгаалсан нас баралт 80 боллоо.Нийт 4451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 2574, хүндэвтэр 1441, хүнд 355, маш хүнд 81 хүн байна. 7765 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад 12206 хүн байна. Харин 2211 хүн гэрээр эмчлүүлэх үү, эмнэлэгт хэвтэх үү гэдэг нь тодорхой бус тандалт судалгааны ажил хийж байна. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 2-р тунг 51787 хүнд хийжээ.Эх сурвалж: ХӨСҮТ


















