Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Янжиндулам БНСУ-ын уран сайхны кинонд тогложээ

Б.Янжиндулам гол дүрийн Юн Сүн охины хойд эхийн дүрийг бүтээх аж. Тэрбээр өмнө нь Солонгосын “Зовлон” хэмээх тайзны жүжигт тоглож байсан туршлагатай гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Янжиндулам БНСУ-ын уран сайхны кинонд тогложээ
Б.Янжиндулам БНСУ-ын уран сайхны кинонд тогложээ. Зураг: МҮОНРТ

Жүжигчин Б.Янжиндулам БНСУ-ын уран сайхны кинонд тогложээ. Тус киноны нэр нь “Юн Сүн” бөгөөд энэ сарын 8-нд нээлтээ хийж, Солонгосын бүх кино театраар гарах юм байна.

Б.Янжиндулам гол дүрийн Юн Сүн охины хойд эхийн дүрийг бүтээх аж. Тэрбээр өмнө нь Солонгосын “Зовлон” хэмээх тайзны жүжигт тоглож байсан туршлагатай гэнэ.

Дээрх киноны агуулга нь Юн Сүн гол дүрийн залуу бүсгүй биеийн тамирын багшдаа дурлах аж. Улмаар хайр сэтгэлээс нь гадна, аав нь Монголоос хойд ээжийг нь дагуулж очсоноор ээдрээт үйл явдал өрнөх аж.

Хуваалцах