Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баар, караоке, спорт заал, фитнесс төвийн үйл ажиллагааг зогсооно

дээрх шийдвэрүүдийг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл дагаж мөрдөхийг даалгав

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баар, караоке, спорт заал, фитнесс төвийн үйл ажиллагааг зогсооно
Баар, караоке, спорт заал, фитнесс төвийн үйл ажиллагааг зогсооно. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр баар, караоке, спорт заал, бүжиг, фитнесс төвийн үйл ажиллагааг хаахаар болжээ. Түүнчлэн зочид буудлууд архи, согтууруулах ундаа зарах, үйлчлүүлж буй иргэдийг гаднаас архи, согтууруулах ундаа авч оруулахгүй байх асуудалд хяналт тавих, дэлгүүр худалдааны төвүүд 18:00 цагаас хойш иргэдэд архи, согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Мөн дээрх шийдвэрүүдийг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл дагаж мөрдөхийг даалгав.

Хуваалцах