Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баарны залуус моодноос гарч, Заалны залуус моодонд орлоо

Өнөөдрийн сошиал ертөнцөөр явж байгаа жиргээнээс хамгийн их RT&FV авсан үг "Баарны залуус моодноос гарч, Заалны залуус моодонд орлоо" гэсэн жиргээ байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баарны залуус моодноос гарч, Заалны залуус моодонд орлоо
Баарны залуус моодноос гарч, Заалны залуус моодонд орлоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн сошиал ертөнцөөр явж байгаа жиргээнээс хамгийн их RT&FV авсан үг "Баарны залуус моодноос гарч, Заалны залуус моодонд орлоо" гэсэн жиргээ байлаа. Орчин үеийн залуус ухаалаг, бие бялдарын хөгжил сайтай, нүүр цайрайндаа анхаарч, хувцаслалт, мэдлэг боловсрол, биеэ авч явж байгаа байдал гээд бүх тал дээр төгс ертөнцрүү улам л ойртсоор байгаа гэж хэлж болно.

80, 90, 2000-аад оны эхэн үе ямар байсныг муулах гээгүй ч одоо үеийн залуучууд бааранд мансуурахаас илүүтэй зааланд хөлсөө гаргаж биеэ чийрэгжүүлэх болсныг харахад таатай байна. Нийслэл хотын маань гудамжаар тамхи татаж явахаасаа илүүтэйгээр унадаг дугуй унасан залуус олширч, баар цэнгээний газрууд орлогогүй болж хаалгаа барих дээрээ тулж оронд нь фитнесс клуб, спорт заалнууд болж өөрчлөгдөж бид одоо л нэг орчин үетэйгээ хөл нийлүүлж, хөгжил гэдгийн мөн чанарыг мэдэрч байгаа бололтой. Одоо төр засаг, хэвлэл мэдээллийн байгууллагууд бид үүнд нь дөрөөлж Заалны залуусыг дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм.

Мэдээж энэ жиргээ монголын залуусын төв байгууллагын ерөнхийлөгчөөс гарсан жиргээ байсан бөгөөд 2012 оноос МЗХ-ны үйл ажиллагаа идэвхижиж залуучуудыгаа эерэг зүйлд уриалах ажлууд түлхүү хийгдэж тэднийг нэгтгэх, оролцоог нь нэмэгдүүлэх байр суурьтайгаар ажиллаж байгаа юм. Ямартай ч залуус бааранд өмсдөг бариу хувцсаа тайлж, зааланд өмсдөг биеийн тамирын хувцсаар солиж байгаа нь сайшаалтай. Залууст тамирын хувцас зохиж байна гэж ванлы.

Хуваалцах