Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Баасан гараг" нэвтрүүлгийг фэйсбүүкээр шууд дамжуулдаг боллоо

МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийн "Залуучууд" цэнгээнт нэвтрүүлгийн багийн уран бүтээлчид баасан гараг бүр "Баасан гараг" нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгодог билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Баасан гараг" нэвтрүүлгийг фэйсбүүкээр шууд дамжуулдаг боллоо
"Баасан гараг" нэвтрүүлгийг фэйсбүүкээр шууд дамжуулдаг боллоо. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийн "Залуучууд" цэнгээнт нэвтрүүлгийн багийн уран бүтээлчид баасан гараг бүр "Баасан гараг" нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгодог билээ. Хөгжилтэй дурсамж, үйл явдал, тэмцээн уралдаанаар дүүрэн байдаг тус нэвтрүүлгийг өнгөрөгч баасан гарагаас эхлэн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд та бүхэн нэвтрүүлгийн шууд эфирийг баасан гараг бүрийн 21:10 минутаас ЭНЭ хаягаар шууд үзэх боломжтой.

Дашрамд дурдахад, өнөөдрийн "Баасан гараг" нэвтрүүлгийн зочноор "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин СТА Д.Баттөр, СТА Г.Алтаншагай нар уригдсан бөгөөд үзэгч, уншигч, сонсогч та МҮОНТ-ийн нэгдүгээр суваг болоод "Baasan garag" фэйсбүүк хуудсанд хандаж, нэвтрүүлгээ шууд үзээрэй.

Хуваалцах