Бааварыг шалгаж эхэллээ
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Бааварт Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 153.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг шалгах болсон үндэслэл нь Ш.Батбаяр нь гал тавьсан болох нь баримтаар нотлогдсон бөгөөд өөрөө ч гал тавьснаа хүлээсэн байн
Мэдээллийн алба

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Бааварт Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 153.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг санаатайгаар гал тавьж, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан хэмээн сэжиглэж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 153.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих аж.
Хэргийг тодруулбал, Баавар саатуулагдаж байсан өрөөнийхөө залуутай муудалцсан учир түүнийг тусгай камер луу шилжүүлсэн юм. Гэвч удалгүй тусгай камерийн өрөөнд гал гарснаар тэрээр түлэгдэж, сэхээнд хүргэгдсэн билээ.


















