Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бааварын түлэгдсэн хэрэгт хурандааг буруутгав

Цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдаалахыг завдсан хэргээр “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар өнгөрөгч 3-р сард шүүгдсэн билээ.Түүнийг шүүгдэж байх хугацаанд түүний хоригдож байсан өрөөнд гал гарсны улсаас 3-4 дүгээр зэргийн түлэгдэлт авч нэгдүгээр хороол

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бааварын түлэгдсэн хэрэгт хурандааг буруутгав
Бааварын түлэгдсэн хэрэгт хурандааг буруутгав. Зураг: МҮОНРТ

Цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдаалахыг завдсан хэргээр “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар өнгөрөгч 3-р сард шүүгдсэн билээ.Түүнийг шүүгдэж байх хугацаанд түүний хоригдож байсан өрөөнд гал гарсны улсаас 3-4 дүгээр зэргийн түлэгдэлт авч нэгдүгээр хороололд байрлах эмнэлэгт эмчлүүлсэн юм. Тус газарт ямар учраас гал гарсан талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд байгаа.

Энэ хэрэгт холбогдуулан ШШГЕГ-т техник хангамж хариуцан ажиллаж байсан хурандаа М-ийг шалгасан байна. Түүнийг тус ангид шаардлага хангахгүй камер суурилуулсан хэрэгт холбогдуулан шалгажээ.Тус шалгалтаар Бааварын саатуулагдаж байсан өрөөний камер асуудалтай ажиллаж байсан нь тогтоогдсон байна.

Хурандаа М-ийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангид зааснаар буюу төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашигласан гэдгээр буруутгаад байгаа ажээ.

Торуулбал:Баавар өрөөнийхөө залуутай муудалцсан учир түүнийг тусгай камер луу шилжүүлсэн юм. Гэвч удалгүй тусгай камерийн өрөөнд гал гарснаар тэрээр түлэгдэж, сэхээнд хүргэгдсэн билээ.

Түлхүүр үг:баавар
Хуваалцах