Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баавгайд бариулж нас барсан байж болзошгүй хоёр хүн олджээ

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаанд айлын гэр нурсан байхыг хараад очиж шалгатал баавгайд бариулж нас барсан байж болзошгүй 2 хүн байна гэх дуудлага мэдээллий

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баавгайд бариулж нас барсан байж болзошгүй хоёр хүн олджээ
Баавгайд бариулж нас барсан байж болзошгүй хоёр хүн олджээ. Зураг: МҮОНРТ

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаанд айлын гэр нурсан байхыг хараад очиж шалгатал баавгайд бариулж нас барсан байж болзошгүй 2 хүн байна гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн.

Тус дуудлага мэдээллийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн авч Газрын даргаар удирдуулсан ажлын хэсэг гарч хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийж ажиллахад Талийгаач нь 1964 онд төрсөн эрэгтэй О, мөн түүний хүү 8 настай хүү Б нар хэргийн газарт нас барсан болохыг тогтоосон.

Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Сүүлийн үед ОХУ-д ойн хээрийн түймэр их гарсантай холбоотой зэрлэг ан амьтад ойгоор дамжиж манай улсад орж ирсэн байхыг үгүйсгэхгүй учир хөдөө орон нутаг ялангуяа малчин иргэд маань сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хуваалцах