Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Baby shark” “YouTube” платформд найман тэрбум хандалт авлаа

яг одоогийн байдлаар найман тэрбум 197 сая гаруй хандалт авчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Baby shark” “YouTube” платформд найман тэрбум хандалт авлаа
“Baby shark” “YouTube” платформд найман тэрбум хандалт авлаа. Зураг: МҮОНРТ

“Baby shark” хүүхдийн дуу “YouTube” платформын хамгийн олон удаа үзсэн дүрс бичлэг болсныг БНСУ-ын “SmartStudy” компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд мэдээлж байсан. Энэхүү дууны хандалт долоон тэрбумыг давснаар 2017 оны наймдугаар сараас хойш тогтоосон Луис Фонси, Дэдди Янки нарын “Despacito” дууны амжилтыг эвдсэн юм.

Тэгвэл дээрх хугацаанаас дөрвөн сар гаруй хугацааны дараа нэг тэрбум хандалт цуглуулж, яг одоогийн байдлаар найман тэрбум 197 сая гаруй хандалт авчээ.

“YouTube”-д 2016 оны зургаадугаар сард байршуулсан “Baby shark” дуу “SmartStudy” компанийн “Pinkfong” хүүхдийн дууны цувралын нэг хэсэг бөгөөд чихэнд амархан хоногших үг аяараа олны анхаарлыг татжээ. Мөн энэхүү дуу дэлхийн нэр хүндтэй хөгжмийн жагсаалтуудыг ч өнгөлсөн байдаг.

Хуваалцах