Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Бадамлах дөл" дулааны станцын шугам сүлжээг 1.2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Ховд хотын хуучин дулааны станц 1986 онд ашиглалтад оржээ. 2005 онд 139 сая төгрөгөөр “Бадамлах дөл” ХХК-д хувьчилсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бадамлах дөл" дулааны станцын шугам сүлжээг 1.2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ
"Бадамлах дөл" дулааны станцын шугам сүлжээг 1.2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станц 1.2 тэрбум төгрөгийн шугамын засварын ажил эхлүүлжээ. Ховд хотын хуучин дулааны станц 1986 онд ашиглалтад оржээ. 2005 онд 139 сая төгрөгөөр “Бадамлах дөл” ХХК-д хувьчилсан байна. Ашиглалтад орсноос хойш томоохон засвар шинэчлэл хийгээгүйгээс хүйтний улиралд доголдол гарч, тэр хэрээр хэрэглэгчдээс гомдол их ирдэг аж.

Ховд хотын 1700 гаруй айл өрх, 103 аж ахуй нэгж байгууллага, 21 төсөвт байгууллага "Бадамлах дөл" станцаас халаалт дулаанаа авдаг байна. Хот хаяагаа тэлэхийн хэрээр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад шугам сүлжээгээ шинэчлэх, өргөтгөх шаардлага зайлшгүй тулгарч байжээ.

Ховд аймгийн хувьд энэ зун орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр 700 орчим сая төгрөгийн дулааны шугам сүлжээний засварын ажил хийжээ. Харин "Бадамлах дөл" станц аравдугаар сарын 1 хүртэл дөрвөн чиглэлд нийтдээ 1.5 км хос шугам сүлжээний шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр хийх юм байна.

Г.Энхжаргал

Хуваалцах