Баданга хүдрийн ажиглалт, судалгаа хийж байна
Богдхан уулын дархан цаазат газарт сүүлийн 20-30 жилд үзэгдээгүй, хүний шууд болон дам үйл ажиллагааны улмаас тусгаарлагдан дайжсан байж болзошгүй гэж судлаачид тэмдэглэсэн байсан
Мэдээллийн алба

Богдхан уулын дархан цаазат газарт сүүлийн 20-30 жилд үзэгдээгүй, хүний шууд болон дам үйл ажиллагааны улмаас тусгаарлагдан дайжсан байж болзошгүй гэж судлаачид тэмдэглэсэн байсан баданга хүдрийн ул мөр сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа үзэгдсэн талаар Хамгаалалтын захиргаа болон мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл ирсэн.
Тэгвэл ШУА-ийн Биологийн хүрээлэн, Хамгаалалтын захиргаа хамтран тандалт судалгаа хийх зорилгоор хүдэр байрших боломжтой газруудыг хамруулан хөдөлгөөн мэдрэгчтэй хяналтын камер байршуулан ажиглалт, судалгаа хийж эхэллээ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.


















