Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бадминтоны "Мастер Финалс" тэмцээний аваргууд тодорлоо

Оны туршид болсон цуврал тэмцээнүүдэд хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг тамирчид өрсөлддөг "Мастер Финалс" тэмцээн АНЭУ-д болж өндөрлөлөө.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бадминтоны "Мастер Финалс" тэмцээний аваргууд тодорлоо
Бадминтоны "Мастер Финалс" тэмцээний аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Оны туршид болсон цуврал тэмцээнүүдэд хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг тамирчид өрсөлддөг "Мастер Финалс" тэмцээн АНЭУ-д болж өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө Риогийн олимпийн хүрэл медальт Данийн тамирчин Виктор Акелсен БНХАУ-ын тамирчин Тиан Хоу Вэй нар өрсөлдөж 21-14, 6-21, 21-17-оор Акелсен ялалт байгуулж, тус тэмцээнд анх удаа түрүүллээ.

Тэмцээнд Риогийн олимпийн мөнгөн медальт Малайзын тамирчин Ли Чон Вэй өрсөлдсөн ч хэсгээсээ гарч чадсангүй. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Риогийн олимпийн алт, мөнгө, хүрэл медальт тамирчид өрсөлдсөн ч медальд хүрсэнгүй.

Тайванийн тамирчин Азийн спортын наадмын хүрэл медальт Тай Цу-Инг түрүүлж, БНСУ-ын тамирчин Сун Жи-Хёон удааллаа. Харин эрэгтэй хосын төрөлд АНУ-ын тамирчид, эмэгтэй хос болон холимог хосын төрлүүдэд БНХАУ-ын тамирчид алтан медалийн тавцанд зогслоо. Ийнхүү бадминтоны спортын 2016 оны тэмцээн уралдаанууд отголлоо.

Хуваалцах