Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага ангийн багш нарын хөдөлмөрийг үнэлж 462 сая төгрөгөөр урамшуулжээ

Нийслэлийн Засаг дарга 2016 оны зургаадугаар сарын 08-ны өдөр “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/457 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжид нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага ангийн багш нарын хөдөлмөрийг үнэлж 462 сая төгрөгөөр урамшуулжээ
Бага ангийн багш нарын хөдөлмөрийг үнэлж 462 сая төгрөгөөр урамшуулжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга 2016 оны зургаадугаар сарын 08-ны өдөр “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/457 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжид нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу шалгарсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, 5 дугаар ангийн чанарын шалгалтад шалгарсан багш, “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдаанд шалгарсан багш нарт нийт 462 сая төгрөгийг урамшуулал болгон олгохоор заасан байна.

Бага ангийн багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлж, урамшуулдаг болохын тулд "Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ыг 2013 онд нийслэлийн Засаг даргын захиражаар баталсан. Тус журмын дагуу бага ангийн сурагчдын дунд шалгалт явуулж шалгалтын онооны үзүүлэлтээр багш нарыг шалгаруулан 5 сая төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгодог юм.

Хуваалцах