Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна

Гэхдээ зөвхөн Улаанбаатар хотын сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос ирэх оны нэгдүгээр сарын 25 хүртэл нийтдээ таван долоо хоног амрах юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна
Бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна. Зураг: МҮОНРТ

ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ. Гэхдээ зөвхөн Улаанбаатар хотын сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос ирэх оны нэгдүгээр сарын 25 хүртэл нийтдээ таван долоо хоног амрах юм.

Харин орон нутгийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1-нийг хүртэл гурван долоо хоног байх юм. Ийнхүү нийслэл хотын болон орон нутгийн сурагчдын амралтыг ялгаатай тогтоодог нь байгаль цаг уурын болоод аж байдлын нөхцөлтэй холбоотой. Тодруулбал, гуравдугаар сараас мал төллөж эхлэх үед орон нутгийн сурагчдын гуравдугаар ээлжийн амралтыг тааруулах юм.

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.

Улаанбаатар:
I-V анги: 12/22 - 01/25 - 5 долоо хоног
VI-IX анги: 01/05 - 01/25 - 3 долоо хоног
X-XII анги: 01/12 - 01/25 - 2 долоо хоног

Орон нутаг:
I-V анги: 01/12 - 02/01- 3 долоо хоног
VI-IX анги: 01/12 - 01/25- 2 долоо хоног
X-XII анги: 01/12 - 01/18 - 1 долоо хоног

Хуваалцах