Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага ангийнхан энэ сарын 29-нөөс амарна

Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амарна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага ангийнхан энэ сарын 29-нөөс амарна
Бага ангийнхан энэ сарын 29-нөөс амарна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчид энэ сарын 29-нөөс амарна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн аравдугаар сард баталж, хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт тогтвортой мөрдөгдөхөөр болсон юм.

Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амарна. VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас 18-ныг дуустал хоёр долоо хоног амарна. Хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм байна. VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас 11-нийг дуустал нэг долоо хоног амарна.

Хуваалцах