Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага газрын чулуунд судалгаа хийжээ

Чулуун зэвсгийн үеийн эд зүйлс, булш, чулуун байгууламж, шавар савны хагархай, хадны зураг, эртний сүм хийд зэргийг багтаасан 1650 гаруй дурсгалыг Монгол, АНУ-ын археологчид Дундговь аймгийн Бага газрын чулуунаас малтаж олжээ. Эдгээрийг аймгийн музейн үзмэрт нийтийн хүртээл болгон дэлгээд байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага газрын чулуунд судалгаа хийжээ
Бага газрын чулуунд судалгаа хийжээ. Зураг: МҮОНРТ

Чулуун зэвсгийн үеийн эд зүйлс, булш, чулуун байгууламж, шавар савны хагархай, хадны зураг, эртний сүм хийд зэргийг багтаасан 1650 гаруй дурсгалыг Монгол, АНУ-ын археологчид Дундговь аймгийн Бага газрын чулуунаас малтаж олжээ. Эдгээрийг аймгийн музейн үзмэрт нийтийн хүртээл болгон дэлгээд байна.

Бага газрын чулуу нь манай улсын хувьд археологийн нарийвчилсан хайгууль хийсэн хоёр газрын нэг бөгөөд Монгол, АНУ- ын археологчид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын чулуу, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуу, Гурвансайхан сумын Их газрын чулуутай танилцаж, говийн бүсэд судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх газраар Бага газрын чулууг сонгожээ.

Хамтарсан багт ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амартүвшин, АНУ-ын Мичиганы их сургуулийн аспирант В.Ханичёрч, МУИС-ийн Антропологи археологийн тэнхимийн багш доктор З. Батсайхан нарын археологичид ажиллажээ.

Хуваалцах