Бага насны хүүхдэдээ анхаарал тавихыг санууллаа
Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9011 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 775, 102 дугаарт 4689, 103 дугаарт 3547 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 631, зам тээврийн зөрчил 321, гал түймэр, аврах ажиллагааны 12, гэмт хэрэг, зөрчлийн 1716 бодит дуудлага хү
Мэдээллийн алба

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9011 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 775, 102 дугаарт 4689, 103 дугаарт 3547 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 631, зам тээврийн зөрчил 321, гал түймэр, аврах ажиллагааны 12, гэмт хэрэг, зөрчлийн 1716 бодит дуудлага хүлээн авчээ.
Мөн дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүддээ эцэг эхчүүд анхаарал халамж тавих хэрэгтэй байна. Учир хүүхдүүд энэ үеэр гадаа гарч тоглох нь ихэсдэг. Тоглож байгаад зам руу гүйж орох улмаар авто машины осолд өртөх, ямар нэгэн хэрэгт холбогдох эрсдэлтэй учраас анхаарал халамжтай байхыг нийт эцэг, эхчүүдэд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.


















