Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлье

Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлье
Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлье. Зураг: МҮОНРТ

Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

-Хүүхдээ авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх.

-Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих.

-Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах.

-Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.

-Зуухны тагийг заавал түгжиж байх.

-Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Хуваалцах