Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага насны хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс сэргийлээрэй

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг аливаа осол гэмтэлд өртөхөөс сэргийлээрэй.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс сэргийлээрэй
Бага насны хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс сэргийлээрэй. Зураг: МҮОНРТ

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг аливаа осол гэмтэлд өртөхөөс сэргийлээрэй. Эцэг эх асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүй байдал, ойлголт мэдлэг дутмагаас шалтгаалан бага насны хүүхдийн осол гэмтэлд өртөх тохиолдол нэмэгдэж байна.

Хүүхдийг тогонд цохиулах эрсдэлээс урьдчилан сэргийлье.

  • Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх

  • Цахилгааны утсыг сайтар далдах, тавилгын араар эсвэл доогуур оруулах

  • Индүү шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Хүүхдийг унаж бэртэхээс сэргийлье

  • Цонхондоо хамгаалалтын тор хийх

  • Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх

  • Цонхны тавцан руу хүүхэд дамжин гарч болох буйдан сандал зэрэг зүйлсийг холдуулах

Хүүхдийг түлэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлье

  • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх

  • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих

  • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих

  • Зуухны тагийг заавал түгжиж байх

  • Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах очиж хүрэхээс сэргийлээрэй

Хуваалцах