Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэрэмжлүүлж байна
Баянгол дүүргийн VII хороо, ГССҮТ-ийн хүлээн авах дээр махны цахилгаан машинд бага насны хүүхэд гараа хавчуулсан ирсэн. Мөчийн хагалгаанд оруулахаар бэлдэж байна, махны цахилгаан машиныг салгаж өгнө үү
Мэдээллийн алба

Баянгол дүүргийн VII хороо, ГССҮТ-ийн хүлээн авах дээр махны цахилгаан машинд бага насны хүүхэд гараа хавчуулсан ирсэн. Мөчийн хагалгаанд оруулахаар бэлдэж байна, махны цахилгаан машиныг салгаж өгнө үү гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус төвийн хүлээн авах дээр Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат 4 настай, эрэгтэй хүүхдийн баруун гар сарвуу хэсгээрээ махны цахилгаан машинд хавчуулагдсан байсныг салгаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөв.
Мөн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 17 дугаар гудамжинд айлын хашаанд гэр дээр автомашин унаж хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Mazda bongo” загварын бага оврын ачааны автомашинтай жалга руу онхолдож иргэн В-ийн 5 ханатай гэрийг мөргөсний улмаас гэрийн хаалга цөмөрсөн, гэр хагас нурсан, гэр дотор нэг бага насны хүүхэд, насанд хүрсэнхоёр иргэн гарч чадахгүй байсныг аюулгүй болгон гаргаж хэргийн газрыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөв.
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт ирсэн ахуйн осол гэмтлийн дуудлагад гурван бага насны хүүхэд өртсөн байна. Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, зам тээврийн, ахуйн хүрээний осол гэмтлээс анхаарал сэрэмжтэй байж, амьдарч буй гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР


















