Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

"Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн талаар ажлын хэсгийнхэн санал солилцлоо

2005 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын тушаалаар “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” батлагдсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн талаар ажлын хэсгийнхэн санал солилцлоо
"Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн талаар ажлын хэсгийнхэн санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

2005 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын тушаалаар “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” батлагдсан нь өнөөг хүртэл хэрэгжиж байна. Тэрхүү бодлогын зорилт, үйл ажиллагааны чиглэлийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын Хараа 2050”-ын зорилттой уялдуулан шинэчилэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага бий болсон.

Иймд бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЭМЯ, ХНХЯ-ны оролцоотойгоор хэлэлцэн, 0-5 насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөрийн төслийг боловсрууллаа.

Ажлын хэсгийн гишүүд болон гурван яамдын төрийн нарийн бичгийн дарга нар өнөөдөр уг хөтөлбөрийн талаар санал солилцож, тулгамдсан асуудал, гарц шийдлүүдийг ярилцлаа.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах