Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Бага насны хүүхдүүдийг залилжээ

Иргэд та бүхэн бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь орхихдоо танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхдүүдийг залилжээ
Бага насны хүүхдүүдийг залилжээ. Зураг: МҮОНРТ

Бага насны хүүхдүүдээс судалгаа авна гэж хуурч мэхэлсэн залилан дахин гарлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн нутаг дэвсгэрт цонхны хэмжээ авна, хорооноос судалгаа авахаар явж байна гэх мэтээр бага насны хүүхдийг хуурч мэхлэн гэрт нь орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн удаагийн үйлдэл гарсан байна.

Иргэд та бүхэн бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь орхихдоо танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлжээ.

Хуваалцах