Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан оргодол этгээдийг барьжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас уржигдар оргосон, онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байсан С.Төмөрийг Замын-Үүд орчмоос барьжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан оргодол этгээдийг барьжээ
Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан оргодол этгээдийг барьжээ. Зураг: МҮОНРТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас уржигдар оргосон, онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байсан С.Төмөрийг Замын-Үүд орчмоос барьжээ.

Тэрээр Налайх дүүрэгт бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан юм. С.Төмөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан бөгөөд зургаадугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон. Тодруулбал, түүнийг хорих ангийн сэтгэлзүйч өрөөндөө дуудан уулзаж байгаад, орхин гарсны улмаас оргожээ. Эрэн хайх ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэлт хүчээр ажилласан байна.

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй юм байна.

Эх сурвалж: ШШГЕГ

Хуваалцах