Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Бага насны хүүхэд хяналтгүй байна

Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын болон ослын талаарх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хэлбэрээр тогтмол хүргэж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн санамсар болгоомжгүй, аюулгүй байдлаа хангадаггүй, гарц гарамгүй газраар гол гатлах гэж оролддог, согтууруулах ундаа хэрэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхэд хяналтгүй байна
Бага насны хүүхэд хяналтгүй байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын болон ослын талаарх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хэлбэрээр тогтмол хүргэж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн санамсар болгоомжгүй, аюулгүй байдлаа хангадаггүй, гарц гарамгүй газраар гол гатлах гэж оролддог, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу ордог зөрчил дутагдлууд, мэдээллүүд ирсээр байна. Мөн завьт эргүүл хийж байхад голын эрэг дээр байна насны хүүхдүүд олноор өдрийг өнгөрүүлж байгаа нь эцэг эхчүүд бага насны хүүхдэд хараа хяналт тавихгүй байгаагхаруулж байна.

Иймд иргэд, амарч зугаалж байгаа иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж үерлэсэн голын усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж бага насны хүүхдийг тодорхой хариуцах хүнгүйгээр гол усруу явуулахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Б.Цэлмэ

Хуваалцах