Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага насны хүүхэд мөргөж хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүллээ

Дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 112 дугаар байрны урд зогсоолд “Т.РАВ-4” маркийн 78-74 УНЧ дугаарын авто машины жолооч Э.Чимэддулам нь ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан ”Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхэд мөргөж хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүллээ
Бага насны хүүхэд мөргөж хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 112 дугаар байрны урд зогсоолд “Т.РАВ-4” маркийн 78-74 УНЧ дугаарын авто машины жолооч Э.Чимэддулам нь ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан ”Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.

Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчиж нэг нас зургаан сартай Э.Содномпилийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн тул тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тавдугаар сарын 19-ний өдөр 160 тоот яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Түлхүүр үг:шүүх
Хуваалцах