Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага насны хүүхэд осолд өртөх тохиолдол их байна

Өнгөрсөн онд 740 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүнээс 59 хүүхэд амь насаа алдсан гэсэн тоо байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхэд осолд өртөх тохиолдол их байна
Бага насны хүүхэд осолд өртөх тохиолдол их байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд 740 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүнээс 59 хүүхэд амь насаа алдсан гэсэн тоо байна. Зам тээврийн осол улсын хэмжээнд огт буурахгүй байгаа юм. Тэр дундаа бага насны хүүхэд осолд өртөх тохиолдол их байна. Осолд өртсөн хүүхдүүд ихэнхдээ ганцаараа явж байхдаа, эсхүл эцэг, эхийнхээ машинд сууж явсан үедээ гэмтэж, бэртжээ. Эдгээрээс дийлэнх осол нь нийслэл хотод гарсан байна. Энэ нь жолоочийн анхаарал, нөгөө талдаа эцэг, эхчүүд хүүхэддээ хандуулах анхаарал сул байгааг сануулж байна.

Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад н.Отгонтамирын яриаг сонсгоё.

Мөн сургууль, цэцэрлэг амарсан үед хорооллын доторх хөдөлгөөнд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь ихэсдэг байна. Уг нь жолооч хорооллын доторх хөдөлгөөнд 20 км цагийн хурдтай явах дүрэмтэй. Гэвч хурд хэтрүүлж явснаар хүүхэд мөргөх тохиолдол гарсаар байна.

Хуваалцах