Бага насны хүүхэд угаалгын машинд гацжээ
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Зүүн Баян-Уул”-ын 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлагыг 17:48 цагт хүлээн авсан байна.
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Зүүн Баян-Уул”-ын 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлагыг 17:48 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан 18:15 цагт очиход А /4 настай эмэгтэй/ угаалгын машины сэгсрэгчин дотор гацсан байсныг тасдагч ашиглан эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.


















