Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага насныхан Д амин дэмийн дутагдлаас үүдэн ясны сийрэгжилттэй болдог

Түргэн хоол, согтууруулах ундаа болон хөдөлгөөний дутагдлаас болж 10 хүн тутмын 3-4 нь ясны сийрэгжилттэй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насныхан Д амин дэмийн дутагдлаас үүдэн ясны сийрэгжилттэй болдог
Бага насныхан Д амин дэмийн дутагдлаас үүдэн ясны сийрэгжилттэй болдог. Зураг: МҮОНРТ

Бага насныхан Д амин дэмийн дутагдлаас болж ясны сийрэгжилттэй болдог байна. Түргэн хоол, согтууруулах ундаа болон хөдөлгөөний дутагдлаас болж 10 хүн тутмын 3-4 нь ясны сийрэгжилттэй байна. “Энэ төрлийн өвчний нууц үе удаан явцтай, нас нэмэгдэх, дархлаа сулрах үед илэрдэг” гэж ДЭМБ-аас мэдээллээ.

Энэ өвчин архаг хэлбэрээр илэрдэг, явцын дунд хөдөлмөрийн чадварт шууд нөлөөлдөг. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэлхийн бүх оронд амьдралын зөв хэмнэлийг бий болгох зорилгоор НҮБ-ын санаачилгаар 2003 оноос энэ өдрийг “Ясны сийрэгжилтийн эсрэг” өдөр болгожээ. Манай улс энэ өдрийг 2005 оноос тэмдэглэн ирсэн юм. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмч н.Оюунгэрэлийн зөвлөгөөг одоо дуулгая.

Mongolian National Radio · Бага насныхан Д амин дэмийн дутагдлаас үүдэн ясны сийрэгжилттэй болдог

Эрүүл хоол хүнс, идэвхтэй хөдөлгөөн нь ясны сийрэгжилтээс иргэн таныг 100 хувь хамгаална.

Хуваалцах