Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага орлоготой 10 мянган айл төлбөрийн уян хатан нөхцөлөөр орон сууцтай болно

Сарын орлого нь 300-аас 500 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг айл өрхүүдийг орон сууцтай болгох төслийг хэрэгжүүлэхээр Сангийн яам, Нийслэл хот, Азийн хөгжлийн банктай хамтран санамж бичигт байгууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага орлоготой 10 мянган айл төлбөрийн уян хатан нөхцөлөөр орон сууцтай болно
Бага орлоготой 10 мянган айл төлбөрийн уян хатан нөхцөлөөр орон сууцтай болно. Зураг: МҮОНРТ

Сарын орлого нь 300-аас 500 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг айл өрхүүдийг орон сууцтай болгох төслийг хэрэгжүүлэхээр Сангийн яам, Нийслэл хот, Азийн хөгжлийн банктай хамтран санамж бичигт байгууллаа. Энэ төслийн хүрээнд 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж, 2017 оноос ажил нь эхлэнэ гэж талууд тооцож байна.

Иргэдийн төлбөрийн чадварт тааруулсан орон сууцны хөтөлбөрийг гэр хорооллын 130 га газарт хэрэгжүүлнэ. 10 мянган айлын орон сууцыг нийслэлийн 9 дэд төвд багтсан Баянхошуу, Сэлбэд байгуулахаар төлөвлөжээ. Бага орлоготой ч өөрийн гэсэн орон сууцтай болох хүсэлтэй иргэд рүү чиглэсэн энэ төслийн талаар хотын даргаас бид тодрууллаа.

Төслийг хэрэгжүүлэж дэд төвүүдийг 500 сая долларын санхүүжилт шаардлагатай. Энэ хөрөнгийг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шийднэ. Бага орлоготой айл өрхийг хамруулж байна гээд чанаргүй орон сууц барихгүй, Хүн амьдрах бүхий л таатай орчин нөхцлийг бүрдүүлнэ гэж тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер амлалаа.

10 мянган айлын орон сууц гэдэг бол урьчдилсан тоо. Цаашид үүнээс ч олон орон сууц барих боломж байгаа юм байна. Учир нь сарын орлого нь байрны урьдчилгаа төлбөрийг хуримтлуулахад хүрэлцдэггүй 150 мянган айл өрх бий гэсэн судалгаа байна. Энэ төсөл хэрэгжснээр мөн 100 орчим мянган хүн бүтээн байгуулалтад оролцож ажлын байртай болох юм.

Хуваалцах