Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаж эхэллээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын тракторыг түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгож байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаж эхэллээ
Бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын тракторыг түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгож байна.

Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж байгаа юм. Энэхүү бага оврын тракторын үнэ нь таван сая төгрөг бөгөөд урьдчилгаа 20 хувийг нь төлснөөр авах боломжтой.

Бага оврын энэхүү техник хэрэгслийг худалдаж авах, малчид тариаланчид өөрийн оршин суугаа аймгийн Засаг даргын болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт, урьдчилгаа төлбөр тушаасан баримтын хамт Тариалан эрхлэлтийг дэмжих санд авч ирч өгөөд техникээ авах аж.

Хуваалцах