Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна.
Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус цогцолборын барилга нь 36м х 36м хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай байхаар төлөвлөсөн.
Дотор засал, гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна.
Тус цогцолборыг энэ оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар “ЖИ ЭН ЗЭТ ЭФИКС” ХХК ажиллаж байна.

























