Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/838 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа. Нийт 319.3 төгрөгөөр шугам сүлжээний ажил хийх бөгөөд тус хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөөс гаргана.


СҮХБААТАР ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ
БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР
БАРИЛГЫН ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ
АЖЛЫН ЖАГСААЛТ
/сая төг/

№ Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг 1 Гадна дулаан хангамжийн ажил 221,8 2 Гадна цахилгаан хангамжийн ажил 60,8 3 Гадна цэвэр усны шугам сүлжээний ажил 16,0 4 Гадна бохир усны шугам сүлжээний ажил 20,7 НИЙТ 319,3

Хуваалцах