Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага тойруугийн 16 байршилд мопед, скүүтэрийн зогсоол хийлээ

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн замд замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх үүрэг өгсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага тойруугийн 16 байршилд мопед, скүүтэрийн зогсоол хийлээ
Бага тойруугийн 16 байршилд мопед, скүүтэрийн зогсоол хийлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн замд замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх үүрэг өгсөн.Үүрэг биелж, гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгож байгааг бид өмнө мэдээлсэн.Тэгвэл өнөөдрөөс Бага тойруу доторх 105 байршил дахь 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийх юм.

Иргэн та дараах байршилд тэмдэглэсэн мопед, скүүтэрийн зогсоолд өөрийн түрээслэж буй унаагааа байршуулах боломжтой боллоо. Бага тойруугийн гудамж(Зоос гоёлоос GS25 хүртэл ) 218шСүхбаатарын Талбай автобусны буудал 75шCentral Tower(талбайн зүүн талд) 40шДуурь бүжгийн эрдмийн театрын урд талд 47шТусгаар тогтнолын ордон 40шСоёлын төв өргөөний хойд талд 16шУлаанбаатар Зочид буудал 18шМубисын автобусны буудлын хойд талд Пэтровис барилга 40шШутис 1-р байрны баруун талд 28шМубис 4-р байрны баруун талд 46 шХаан банк баруун талд 15шIT park урд талд 30шГадаад хэргийн яам 9шNovotel уулзварын урд талд 50шМуис 2ын урд CU 17шЦэцэг Төвийн баруун тал 30шОдоогоор Бага тойруугийн 16 байршилд нийт 719 ширхэг тэмдэглэгээ бүхий зогсоол хийгээд байгаа юм. Цаашид зогсоолын тоог нэмэгдүүлнэ. Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Хуваалцах