Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага улаан давааны замыг хаажээ

Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагдаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага улаан давааны замыг хаажээ
Бага улаан давааны замыг хаажээ. Зураг: МҮОНРТ

2024 оны хоёрдугаар сарын 16-ны 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна.

Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагдаад байна.

Иймд Ховд аймгийн ОБГ, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байна.

Иргэд, тээвэрчид, жолооч та бүхэнд тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна гэж “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ.

Хуваалцах