Бага зэргийн цас орно
Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлснээр энэ сарын 17-21-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 19-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 20-нд төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Мэдээллийн алба

Салхи 18,19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм,өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.