Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Багачууд “Би нар”-ыг хүлээж байна

Хүүхэд залуучуудын дунд хүлээлт үүсгээд буй “Би нар” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 05-ны өдөр үзэгчдийн хүртээл болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багачууд “Би нар”-ыг хүлээж байна
Багачууд “Би нар”-ыг хүлээж байна. Зураг: МҮОНРТ


-Гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны кино нээлтээ хийх гэж байна-

Хүүхэд залуучуудын дунд хүлээлт үүсгээд буй “Би нар” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 05-ны өдөр үзэгчдийн хүртээл болно.

Уран бүтээлчид нь “хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино” хэмээн тодорхойлж байгаа уг киноны гол дүрд “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалын хүү Итгэл болон жүжигчин Шинэзул, Жавхлан, Ирмүүн нар тогложээ.

Уг кинонд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны үнэ цэнийн тухай өгүүлсэн байна.

Хүн бүрийн сэтгэлд аз жаргалтай дурсамжийг нь сэргээх хөгжилтэй, гэгээлэг үйл явдлаар дүүрэн “Би нар” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар санаачлан, найруулагчаар нь Ж.Сэнгэдорж ажиллажээ.

Хуваалцах