Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Багачууд” цэцэрлэг олон жилийн түүхтэй

Тухайн үеийн цэцэрлэгт хоёроос гурван насандаа сурч байсан хэн ч болов өнөөдөр буцаад ороход өөрийнхөө ор, ширээ, сандлыг олохоор бүгд хэвээрээ үлджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Багачууд” цэцэрлэг олон жилийн түүхтэй
“Багачууд” цэцэрлэг олон жилийн түүхтэй. Зураг: МҮОНРТ

Монгол Зөвлөлтийн хамтарсан жоншны уурхай ажиллаж эхэлсэн эртний үеэс Иххэт сумын “Багачууд” цэцэрлэг үүсчээ. Одоогоор 120 хүүхдийн хүчин чадалтай энэ цэцэрлэг өнөөдөр 140 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Уурхайчдын ойндоо ч хүрээгүй хүүхдүүдийг авдаг ясли ажиллаж байж. Өглөө эрт хүүхдүүдээ авч ирж өгөөд ажилдаа гарна. Газрын гүн рүү орж жонш олборлох хүнд ажилтай ч үр хүүхдүүддээ санаа зовохгүйгээр ажллах боломжийг ээж аавд нь олгох гэж хичээж ажиллаж байснаа 20-иод жилийн өмнө ажиллаж байсан багш нар дурслаа.

Тухайн үеийн цэцэрлэгт хоёроос гурван насандаа сурч байсан хэн ч болов өнөөдөр буцаад ороход өөрийнхөө ор, ширээ, сандлыг олохоор бүгд хэвээрээ үлджээ. Дурсамж сэргээж, бага насанд хүргэж өгсөн танхим, эд хогшил үлдсэн ч цэцэрлэгийн барилга дэндүү хуучирч муудсан тухай эрхлэгч нь ярьж байв.

“Багачууд” цэцэрлэг 16 багштайгаа сумынхаа цэцэрлэгийн насны бүх хүүхдийг хамруулж ажиллаж байна. Хүүхдүүдээ ажиглах, тус бүрээр судлаж, тохирсон арга зүйгээр сургалтаа явуулж буй.

Хуваалцах