Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багачуудад ном бэлэглэв

Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, СХД-ийн хүүхэд хөгжлийн төв хамтран Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар байгуулагдсан

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багачуудад ном бэлэглэв
Багачуудад ном бэлэглэв. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, СХД-ийн хүүхэд хөгжлийн төв хамтран Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн алслагдсан 21-р хороонд байрлах 196-р цэцэрлэгт ном, хүүхдийн тоглоом, зургийн хэрэгсэл өглөө.

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс сар бүр бүтээлч аяныг хамт олноороо зохион байгуулдаг байна.

Харин хоёрдугаар сарыг номын сар болгон зарласантай холбогдуулан 196-р цэцэрлэгийг сонгон “Ухаан далай номоос эхтэй” аяныг хэрэгжүүлсэн нь энэ аж.

Аяны зорилго нь хүүхдийн ном унших чадварыг дээшлүүлэх, номтой нөхөрлүүлэх, сайн үйлсэд суралцуулах, эх оронч бүтээлч, өрсөлдөх чадвартай монгол хүнийг төлөвшүүлэхэд оршино. Тус цэцэрлэгт 21-р хорооны малчин өрхүүдийн зуу орчим багачууд сурч хүмүүжиж байна.

Хуваалцах