Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багахангай дүүрэгт 8 айлын орон сууцны барилга угсралт 40 хувьтай үргэлжилж байна

Төслийг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газар дээр хэрэгжүүлж буй бөгөөд барилга угсралтын ажил 40 хувьтай явж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багахангай дүүрэгт 8 айлын орон сууцны барилга угсралт 40 хувьтай үргэлжилж байна
Багахангай дүүрэгт 8 айлын орон сууцны барилга угсралт 40 хувьтай үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын шинэ суурьшлын бүсийг тэлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Орон Сууцны Корпорациас Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд найман айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн барилга угсралтын тендерийг энэ оны наймдугаар сард зарласан бөгөөд гүйцэтгэгчээр “Жавхлан хүслэн” ХХК шалгарч барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм.

Тус төслийг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газар дээр хэрэгжүүлж буй бөгөөд барилга угсралтын ажил 40 хувьтай явж байна.

Ногоон байгууламж бүхий найман айлын орон сууц ирэх онд ашиглалтад орно.

Хуваалцах