Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багахангай дүүрэгт цэцэрлэг барьжээ

Багахангай дүүргийн II хороонд дөрвөн бүлэгтэй 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр байгуулсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багахангай дүүрэгт цэцэрлэг барьжээ
Багахангай дүүрэгт цэцэрлэг барьжээ. Зураг: МҮОНРТ

Багахангай дүүргийн II хороонд дөрвөн бүлэгтэй 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр байгуулсан байна. Тус хороонд цэцэрлэгийн насны нийт 200 хүүхэд байдаг бөгөөд 100 хүүхэд нь УБТЗ-ын “Бялзуухай” цэцэрлэгт хамрагддаг ба үлдсэн 100 хүүхэд нь шинээр байгуулагдсан 207 дугаар цэцэрлэгт хүмүүжих аж.

Тус цэцэрлэгийг БСШУЯ-ны захиалгаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд барьж ашиглалтад өгсөн юм.

Хуваалцах