Багахангай дүүрэгт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалт болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол үүсгэх, хэт нөөцлөх, дамлах худалдаалахаас сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Шуурхай ажлын хэсэг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Багахангай дүүрэгт ажиллалаа. Багахангай дүүрэг нь Нийслэлээс 90 орчим км-ийн зайд орших бөгөөд 4000 гаруй хүн амтай алслагдсан дүүрэг юм. Тус дүүрэгт нийт хоёр эмийн сан, 12 хүнсний дэлгүүр, нэг шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажлын хэсэг тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дөрвөн хүнсний дэлгүүрийн 21 нэр төрлийн өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүнд үнийн судалгаа хийхэд 8 нэрийн барааны үнэ тогтвортой, гурван нэрийн барааны үнэ буурсан, 10 нэрийн барааны үнэ өссөн байна. Хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, нөөц хангалттай, эрэлт, нийлүүлэлт хэвийн байна.
Тус дүүрэгт нөөцийн мах худалдан борлуулах хоёр хүнсний дэлгүүр ажилладаг бөгөөд нөөцийн махыг Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар, хангалт хэвийн худалдаалж байна. Ариутгалын бодис, амны хаалтны үнийн хувьд төрөл, үйлдвэрлэсэн газраасаа шалтгаалан үнийн хувьд харилцан адилгүй байсан бөгөөд хомсдол үүсээгүй байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.