Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Багахангай, Налайх, Багануурт гэмт хэргийн тоо харьцангуй бага байна

Энэ оны гуравдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоог дүүрэг тус бүрээр гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багахангай, Налайх, Багануурт гэмт хэргийн тоо харьцангуй бага байна
Багахангай, Налайх, Багануурт гэмт хэргийн тоо харьцангуй бага байна. Зураг: МҮОНРТ

Энэ оны гуравдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоог дүүрэг тус бүрээр гаргажээ.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 2350, Баянгол дүүрэгт 1777, Хан-Уул дүүрэгт 1613, Сүхбаатар дүүрэгт 1499, Сонгинохайрхан дүүрэгт 1337, Чингэлтэй дүүрэгт 1197, Багануур дүүрэгт 95, Налайх дүүрэгт 90, Багахангай дүүрэгт 11 хэрэг тус тус бүртгэгджээ.

Эдгээрээс хамгийн өндөр үзүүлэлт Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бол хүн амын төвлөрөл багатай алслагдсан дүүргүүд болох Багахангай, Налайх, Багануурт гэмт хэргийн тоо харьцангуй бага байна.

Ерөнхийд нь авч үзвэл, гэмт хэргийн гаралт нь хүн амын нягтаршил, хөдөлгөөн ихтэй бүсүүдэд өндөр хэвээр байгаа нь урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, камержуулалт, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгааг харуулж байна.

Хуваалцах