Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Багануур баг Дархан-Уул аймгийн багийг 7:6 харьцаагаар хожив

Лигийн тоглолтод зургаан багийн 150 гаруй баг тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцож байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур баг Дархан-Уул аймгийн багийг 7:6 харьцаагаар хожив
Багануур баг Дархан-Уул аймгийн багийг 7:6 харьцаагаар хожив. Зураг: МҮОНРТ

Монголын хоккейн холбооны 2021-2022 оны лигийн хоёрдугаар тойргийн тэмцээн энэ сарын 11-16-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагааг өчигдөр Соёлын ордонд зохион байгуулсан бөгөөд үүнд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, НИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, НИТХ-ын тэргүүлэгч, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Лигийн тоглолтод зургаан багийн 150 гаруй баг тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцож байна.

Энэ өдөр Багануур баг Дархан-Уул аймгийн багийг 7:6 харьцаагаар хожив.

Хуваалцах