Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ

Багануур дүүрэгт баригдсан 50МВт-ын хүчин чадалтай, 200МВт-ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын станцаас төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ
Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ. Зураг: МҮОНРТ

Багануур дүүрэгт баригдсан 50МВт-ын хүчин чадалтай, 200МВт-ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын станцаас төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Тэгвэл тавдугаар сарын 28-нд “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн охин компани болох “Улаанбаатар Энержи” ХХК хооронд үзэглэв.

Эрчим хүч хуримтлуурын станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллалаа.

Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрдсэн.

Хуваалцах