Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануур дүүрэг унадаг дугуйн замтай болно

Монголын Залуучуудын Холбоо болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур дүүрэг унадаг дугуйн замтай болно
Багануур дүүрэг унадаг дугуйн замтай болно. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд алслагдсан гэх тодотголтой Багануур дүүрэгт дугуйн зам барьж байна. Тодруулбал, тус дүүргийн 2, 4, 5-р хороонд баригдаж байгаа авто замын зураг төсөлд дугуйн зам барих саналыг тусгаснаар өдгөө ажил хэрэг болж, Багануур дүүргийн залуус унадаг дугуйгаар зорчих боломж бүрдэх нь.

Дээрх гурван хорооны нутаг дэвсгэрт нийт 6.4 километр авто зам, 5.2 километр дугуйн зам баригдах бөгөөд замын нийт өргөн нь 17 метр юм байна. Үүнээс авто замын өргөн нь 7 метр, 2.4 метр нь явган зам, 2 талдаа 2 метр бүхий ногоон байгууламж, 2 метрийн өргөнтэй дугуйн замтай байхаар зураг төсөл хийгдэж одоогоор зам барилгын ажил ид өрнөж байна. Энэ оны 11 дүгээр сар гэхэд зам барилгын ажил дуусах бөгөөд ирэх жил Багануурын уурхай хүртэлх 6 километр газар унадаг дугуйн зам нэмж барихаар зураг төсөл нь хийгджээ.

Хуваалцах