Багануур дүүрэгт 61 литр вакцин хуваарилагджээ
Зүүн аймгуудад шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Багануур дүүргийн Засаг дарга, дүүргийн онцгой комиссийн даргын шийдвэр гарч Хэрлэнгийн шалган бүртгэх товчоон дээр хяналтын цэг ажиллаж байна.
Мэдээллийн алба

Зүүн аймгуудад шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Багануур дүүргийн Засаг дарга, дүүргийн онцгой комиссийн даргын шийдвэр гарч Хэрлэнгийн шалган бүртгэх товчоон дээр хяналтын цэг ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Онцгой комиссийн шийдвэрийн дагуу 2014 оны гуравдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн дүүргийн мал эмнэлгүүдийг таван ажлын хэсэгт хувааж, хүч нэмэгдүүлэн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагчийг ажлын хэсэгт хуваарилан дүүргийн малыг вакцинжуулах ажлыг хийж байна.
Дүүргийн хэмжээнд төл малаас бусад 114345 толгой малд 61 литр вакцин хуваарилагдан хийж 2014 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 106867 толгой мал буюу нийт малын 94 хувийг вакцинжуулж, вакцинжуулалтын ажил дуусах шатандаа явж байна. Хэрлэнгийн шалган бүртгэх товчоонд дүүргийн онцгой комиссийн гишүүд өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд үүрэг гүйцэтгэсэн 32 хоногийн хугацаанд хяналт шалгалтад 5401 тээврийн хэрэгсэл, 15737 зорчигчид хамрагдаж, 365 толгой мал, 231 тонн мах нэвтрүүж, 3773 ширхэг санамж тарааж, 3104 тээврийн хэрэгсэлд ариутгал хийсэн ажээ.


















