Багануур дүүргийн иргэдийн 77.85 хувь нь санал өгчээ
Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга хоёр өдөр үргэлжилж, өчигдөр оройны 20:00 цагт дууслаа.
MР
Mонголын радио
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга хоёр өдөр үргэлжилж, өчигдөр оройны 20:00 цагт дууслаа. Нийт санал өгөх ёстой нэрсийн жагсаалтад орсон иргэдийн 77.85 хувь нь буюу 12659 иргэн дүүрэгтээ хот байгуулах санал асуулгад оролцжээ. Хэсгийн хороодууд саналын дүнг тоолох ажил эхлээд байна. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр 09 цагаас саналын дүн гарна.
Хуваалцах


















