Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Багануур дүүргийн сурагч Э.Сарангэрэл “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр шалгарчээ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд өсвөр үеийнхэн болон үе тэнгийн найз нөхдөө манлайлан өөрийн мэдлэг чадвар, авьяас билэг, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг спорт, бүтээлч байдлаараа өндөр амжилт гаргасан хүүхдүүдийг шалгаруулж “Нийслэлийн шилдэг хүүхэд” үйл

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур дүүргийн сурагч Э.Сарангэрэл “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр шалгарчээ
Багануур дүүргийн сурагч Э.Сарангэрэл “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 11-2 ангийн сурагч Э.Сарангэрэл “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр шалгарчээ.

Тэрбээр хүндийн өргөлтийн төрлөөр хичээллэдэг бөгөөд дээрх шагналыг тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн шагналыг гардуулсан байна.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд өсвөр үеийнхэн болон үе тэнгийн найз нөхдөө манлайлан өөрийн мэдлэг чадвар, авьяас билэг, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг спорт, бүтээлч байдлаараа өндөр амжилт гаргасан хүүхдүүдийг шалгаруулж “Нийслэлийн шилдэг хүүхэд” үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

Э.Сарангэрэлийн амжилтыг дурдвал:

-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийлбэр өргөлтөөр 87 кг жинд 102 кг өргөж алтан медаль, өргөмжлөл.

-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтийн төрөлд 87 кг жинд 47 кг өргөж алтан медаль, өргөмжлөл.

-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс түлхэлттэй өргөлтийг 87 кг жинд 55кг өргөж алтан медаль, өргөмжлөл хүртжээ.

Хуваалцах